Г.Ганболд: Ерөнхий сайд буруу “оношилсон“ байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
60
legacy:g.ganbold.jpg

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайдаар томилогдоод буй Б.Бат-Эрдэнийг Ерөнхий сайд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэллээ.
Тэрбээр "БОАЖ-ын өмнөх сайд Агаар орчны бохирдлын үндэсний хорооны даргын хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлын буруутан болоод огцорч байна гэж ойлголоо. Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой сайд алдаа гаргасан гэж үзэж байгаа бол Ерөнхий сайдыг буруу “оношилсон“ байна гэж бодож байна. БОАЖ-ын сайд өөрчлөгдөөд агаарын бохирдлын асуудал сайжрахгүй.
Нарийндаа энэ бол тус яамны шууд хамаарлын асуудал ч биш. Үйлдвэрлэлийн горим, чанарын асуудал бол Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын ЗДТГ-ын асуудал. Мөн Таван толгой түлш компанийн асуудал. Барьцалдуулагч гэж юу ч хэрэглэж байгаа нь бүү мэд. Хариуцлагынхаа байг зөв олох хэрэгтэй" гэв.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Содбаатарын фракцын гар хөл сайдаа алдаад боож үхэх гэж байгаа юм.

  • З
    Зочин

    Энэ нөхөр чинь нөгөө Өвөрхангайн хамаг уурын зуухыг хамдаг луйварчин байна. Ах дүүстэйгээ нийлж аймгийнхаа хамаг өөдтэй юм, тендер, уурын зуухыг ах дүү гэр бүлээрээ улайран дайрч авч байгаа нь бичлэгтэйгээ гарсан. Аймгаа утаанд хордуулж байгаа хүн хотын утаанд санаа зовж харагдаач. Муу луйварчин хөдөөгийн хэдэн ядарсан иргэдийг их дээрэлхдэг байх даа.

    Зөв л яриж дээ Ганболд гишүүн.гэвч Арвайхээрийн утаа их болсон шүү арга хэмжээ хэрэгтэй байх шүү гишүүнээ

  • З
    Зочин

    Зөв л яриж дээ Ганболд гишүүн.гэвч Арвайхээрийн утаа их болсон шүү арга хэмжээ хэрэгтэй байх шүү гишүүнээ

  • З
    Зочин

    Зав дуугарч