ШӨХТГ-ын даргаар Т.Гантулга томилогдлоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:563476387.jpg

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Т.Гантулгыг БОАЖ-ын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнийн оронд ШӨХТГ-ын даргаар томилж буй.

Тэгвэл тэрбээр өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс ШӨХТГ-ын даргын тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ.

ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнэ энэ талаар "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон Т.Гантулга танд амжилт хүсье. Өнгөрсөн хугацаанд дэмжин ажилласан ШӨХТГ-ын албан хаагчиддаа баярлалаа. Хүнд хэцүү цар тахлын цаг хугацаанд хамтдаа байж, ажлыг нугалж байсанд баярлалаа. Та бүхнийхээ ажил, амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.