Э.Бат-Үүл: Түүх давтагдаж, Монголд “Үхлийн тоглоом 2”-ыг дахин зарлаж болзошгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Bat-Uul/277601017_693258771823700_8975264836402734646_n.jpg
legacy:Bat-Uul/DSC_4044.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулсан. Ингэхдээ Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Путины "гар, хөл" бологсодтой тэмцэнэ хэмээх байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.05.15/ тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "1920-1940 онд хамгийн ихээр монгол хүнийг алж чадах хүнийг улсынх нь удирдагч болгох "үхлийн тоглоом 1" ажиллагааг Сталин Монголд явуулжээ. 40-өөд мянган монголчуудыг алсан Чойбалсан шалгарсан! Бүү март! "Үхлийн тоглоом 2"-ыг дахин зарлаж болзошгүй байна. Түүх давтагдах нь ээ" гэв.

1920-1940 онд,хамгийн ихээр монгол хүнийг алж чадах хүнийг улсынх нь удирдагч болгох "үхлийн тоглоом 1" ажиллагааг Сталин Монголд явуулжээ. 40-өөд мянган монголчуудыг алсан Чойбалсан шалгарсан!
Бүү март! "Үхлийн тоглоом 2"-ыг дахин зарлаж болзошгүй бна! Түүх давтагдахнээ!

— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) May 16, 2022