ЕТГ-ын дарга Я.Содбаатар улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар Х.Баттулгын талын АН-тай уулзжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:AN/284466023_569100411242460_2257294358420620045_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар АН-ын төлөөлөлтэй уулзжээ. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын АН-ынхантай уулзсан байна. Уулзалтад АН-ын дарга Х.Баттулга болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүд, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн болон Ардчилсан намын Нийслэлийн 9 дүүргийн намын дарга нар оролцож, “Улс төрийн намын тухай” шинэчлэгдсэн хуулийн төслийн үзэл баримтлал болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал солилцсон аж.

“Улс төрийн намын тухай” хууль нь тогтолцооны шинж чанар бүхий тулгуур хууль учир сөрөг хүчний хувьд Ардчилсан намын зүгээс нэгдсэн байдлаар өөрсдийн саналыг тус хуульд нэгтгэн хүргүүлэхээр уулзалтаар шийдвэрлэжээ.

Мөн тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ардчилсан намын гишүүдийн асуултад хариулж, санал солилцсон байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    90 онд хүн алаад шоронгоос гарсан Эрдэнэ МоАХ2д орсон бна.90 онд Улаан Од сонины гологдол Элбэгдорж МоАХ2д орсон 90 онд МУИС2ын физикийн анги цагаан хуудастай төгссөн Үүл хөвсгөлийн Цагааннуур сумын дунд сургуульд багш хийж байгаад ирсэн. Цахиртсан хоолойгоор дүлж дуулдаг,жүжигчин гэхэд сагсагануур Со ору ирсэн6Ганц гайгүй нь Зориг бсн тул дарга нь болсон. Бүх аймгийн МоАХ-ын гишүүд архинд орж ажлаасаа халагдсан,орон шоронгоос орж гарсан ажил төрөлгүй голдуу нийгмийн хөл нүцгэн пролетариуд бсн тул гинжнээс өөр алдах юмгүй туул жагсаал цуглаанаар амь зогоодог,зугаацдаг баривчлагдсан ч алдах юмгүй товарищууд бсн6Тиймдээ АН-ыг гутаах тэдэнд сонин биш яавал жоохон юм хожих гэсэн нөхөд хожим аймаар ичмээр амьтас төрд очоод гутааж,идэж ууж ажил дээрээ заваарч,гадаад явахаараа улсаа алдаг бсн.Цөөхөн гайгүй сэхээтэн бсн нь тэднээс ичээд явсан ба люмпингүүд архинд живээд үхээд дуусч яваа. Тэдний гол нүүр царай хэв шинж нь С.Эрдэн э

  • М
    МоАХ-ны партизан.

    Жонхуу ямар намын дарга биш. Энэ хулгайчтай уулзаж АН-ыг хуваагдмал байлгах гэж өмхий коммунистууд хийх ажлаа олж ядчих юм аа. Тийм л сүрхий юм бол Жонхуугаа намын дарга гээд ил зарлачихаач. Чадахгүй ш дээ. Өмхий өлөн бөөснүүд.

  • H
    HenryTem

    Need money? The financial robot is your solution. https://Tem.bode-roesch.de/Tem