Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын шударга ёсны цамц яасан урагдаж дуусдаггүй юм бэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:EnkhbayarB gishuun/283631740_329432909374347_5309097707304000232_n.jpg

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгч байна.

Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд "Хөтөл", "Кью эс си" компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Энэ Хөтөлийн хувьчлалыг хувьчлахгүй гэдэг шийдвэр Засгийн газраас орж ирчихээд байгаа шүү дээ. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна. Нэг талаасаа "Сахал" Б.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз гэх хардлага байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нямдоржийг дэмжинэ.

    Энхбаяраа чи больж үзээ. Ам ангайвал Нямдоржийг муулах юм. Хараад байхад хувийн өшөө хорсол хонзогнол чамаас нэвт үнэртэж бна даа. Нямдорж ямар байсан Эрдэнэтийн 49, Хөтөл, Дархан төмөрлөгийн хулгай Сахал гэгч Эрдэгбилгийг Монголд эзэн суусныг ил хэлж тэмцэж бга шүү. Төрд нэг ийм улс төрийн хатуу самар байх маш зөв шүү. Нямдоржоос айдаг ноотой нөхдүүд түүнийг муулж нэрийг нь харлуулах гэж оролддог юм шиг.

  • Z
    zochin

    novschiin erguu schunalt Nymdorj !!! boon zali , tegeed sem ,sem monjino . Ene olon ychir olon aschtai gariig zailuulaachee

  • З
    Зочин

    Яг л тэгж байгаа шүү. Хулгайч авлигачдын идсэн уусныг ард иргэд төлнө гэж үгүй шүү. Юу ч гарч мэднэ шүү. МАНАН мөнгөтэй хүчтэй хэвээр байгаа шүү. Саыханбилэг Элбэгдорж хоёрыг интерполиор зарлаад байсан. Ирлээ тэгээд болоо юу.

  • З
    Зочин

    Үнэн шүү, 512 тэрбумын зарцуулалтыг шалгаарай, ажилчдад олгосон олон байрыг буцааж авсан шүү, тэд яасан бол

  • З
    Зочин

    Үнэн шүү, 512 тэрбумын зарцуулалтыг шалгаарай, ажилчдад олгосон олон байрыг буцааж авсан шүү, тэд яасан бол