Сурвалжилга: Намар болохоор эрэлт нь ихсэж үнэ нь өсдөг ТҮРЭЭСИЙН БАЙР

Нийгэм
Bolortuya
Унших: 3 мин 52 сек
120
legacy:tsag agaar zun/түрээс.jpg

Хавтгайрсан их амралтын өдрүүдийн дараа хэт их үнийн өсөлт, эдийн засгийн хямрал нүүр тулан иржээ. Түлш, бензиний үнийн хөөрөгдлийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь монголчуудын ягштал мөрддөг бичигдээгүй хуулийн нэг. Үүнтэй адил хичээлийн шинэ жил ирэхтэй зэрэгцэн түрээсийн байрны үнэ ч даган хөөсрөлд ордог нь түрээслэгчдийн хувьд томоохон бэрхшээл билээ.

Тун удалгүй Улаанбаатар хот оюутан залуусын хөл хөдөлгөөнд дарагдаж эхэлнэ. Үүнийг ашиглан түрээслүүлэгч нар үнийн дүнг тэнгэрт хадаах нь ойлгомжтой. Энэ жил бүх боловсролын байгууллагын хичээл есдүгээр сарын 1-нд эхлэхгүй ч үүнийг харгалзан үзэж байрны түрээсийн үнэ бууна гэх зүйл байхгүй л болов уу.

"1 өрөө байр 600.000-1.000.000 төгрөгийн үнэтэй байна"

Иргэдийн ашигладаг томоохон зарын сайтуудад 1 өрөө байрны үнэ 600 мянган төгрөгөөс 1 сая төгрөгийн үнэтэй байна. Хөдөө орон нутгаас ирж буй оюутнуудын хувьд хангалттай өндөр дүн байтал заавал бүтэн жилийн төлбөрийг авна гээд гүрийчихдэг гэдгийг түрээслэгч нар хэлж байгаа юм. Дээрээс нь барьцааны мөнгө шаардана. Тухайн байрны мөнгийг бүтэн жилээр нь хийсний дараа тухайн хүнд ямар нэг асуудал гараад байрнаасаа гаръя гэхэд бүтэн жилийн мөнгөө өгсөн юм чинь буцааж мөнгийг нь олгохгүй гэдэг. Энэхүү жишээг харахад тухайн түрээслэгч, түрээслүүлэгч нар түрээсийн гэрээг зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм.

legacy:Dotuur bair/Bolortuya/tanga.jpg

"Тавилгатай байр түрээслүүлнэ гэх зарын дагуу очиход 1 ширээ 2 сандалтай байр байдаг"

Нийслэлийн байршлаас шалтгаалан 1-3 өрөө байрны үнэ 600 мянгаас 1 сая 800 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэрэв тавилгатай байр бол тухайн үнийн дүн дээр 300 мянгаас 400 мянган төгрөг нэмэгддэг. Гэвч очоод үзэхээр 1 ширээ 2 сандал л байдаг талаар түрээсийн байр хайж буй иргэн хэллээ.

Хотын захад байрлалтай 45 метр квадрат 1 өрөө байр түрээслэдэг иргэн С:

Би түрүү жилийн аравдугаар сараас эхлэн энэ байрыг түрээслэж байгаа. Энэ хугацаанд 500 мянган төгрөгөөс 650 мянган төгрөг болж өссөн. Дээрээс нь байрны урсгал зардал нь сардаа 100 гаруй мянган төгрөг болдог" гэлээ.

"Нийтийн байрны сарын төлбөр 150 мянгаас 500 мянган төгрөгийн хооронд байна"

legacy:Dotuur bair/Bolortuya/нийтийн байр.jpg

UBN.mn caйт Дарь-Эхэд байрлах нийтийн байрыг зорин түрээсийн үнэ болон нөхцөл байдлын талаар тодрууллаа. Нэг өрөөний хамгийн доод үнэ 150 мянгаас эхэлж байгаа бөгөөд улирлаас шалтгаалж үнэ нь хэлбэлздэг байна. Түрээслэгчийн хэлж буйгаар нийтийн байр эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Ариутгал цэвэрлэгээ муу учраас орон сууц түрээслэх шаардлага гардаг гэлээ. Мөн ихэнх байрууд зөвхөн эмэгтэй хүнд түрээслэнэ, аль эсвэл хоёроос дээш хүн хамт оруулахгүй гэдэг шаардлага тавьдаг.

Түрээслэгч иргэн: "Бид ам бүл гурвуулаа амьдардаг. Энэ нийтийн байрыг сарын 250 мянган төгрөгөөр түрээслэдэг. Хүүхдийн мөнгөөр амьдардаг бидэнд энэ өндөр дүн. Одоо намрын улирал болохоор дахиад л үнэ нь нэмэгддэг. Захын хорооллын нийтийн байрнууд чийгтэй, харанхуй байдаг. Бид энэ байрнаасаа нүүгээд орон сууцанд амьдаръя гэхээр үнэтэй дээрээс нь төлбөрөө олон сараар авна гэсэн шаардлага тавьдаг".

"Байр түрээслэж буй иргэд 1 сарын төлбөрөө хувааж төлье гэж гуйдаг"

Нөгөө талаас байр хариуцсан эзнээс зарим зүйлийг тодруулахад "Сүүлийн хэдэн сар өрөө үзэх гэж ирсэн иргэдийн амнаас сайхан үг гарахаа байсан. Бүр нэг сарын төлбөрөө хувааж төлье гэж хэлэх хүмүүс олширсон. Мэдээж хамгийн хямд үнэтэй түрээсийн байр гэвэл нийтийн байр учраас өрөө хайж буй иргэдийн хөл тасардаггүй. Намрын улиралд байрны эрэлт эрс нэмэгддэг. Мөн хүйтний улирал ирж байгаа учраас үнэ бага зэрэг өсдөг" гэв.

Энэ жил оюутны дотуур байрны төлбөр нэмэгдэнэ

legacy:oyutnii bair/293108863_578503353807011_5184864888327829195_n.jpg

Орон нутгаас нийслэлийг зорьж буй оюутан залуусын хувьд дотуур байрны үнэ нь хямд найдвартай сууц болдог. 3 жилийн турш нэг үнийн дүнгээ барьсан их сургуулиудын дотуур байр энэ намраас эхлэн жилийн төлбөр нь 15-20 хувь нэмэгдэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн дотуур байр нь засвартай, засваргүй, орны тооноосоо хамаарч өөр өөр үнэтэй байдаг. Наймдугаар сарын 15-наас эхлэн оюутнуудаа цахим хэлбэрээр бүртгэх бөгөөд шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь сургуулийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ.

Оюутны дотуур байрнуудын 1 жилийн дундаж үнэ:

4 ортой засвартай өрөө /780 мянган төгрөг/

4 ортой засваргүй өрөө /640 мянган төгрөг/

2 ортой өрөө /1 сая 500 мянган төгрөг/ ​​​​​​

Нийтийн болон орон сууцны түрээсийн хуульд тодорхой хуулийн зохицуулалт дутмаг байдгаас шалтгаалж түрээслэгчид дур мэдэн үнээ нэмэх мөн түрээслэгчдид хуулийн зохих мэдлэггүй байдаг нь хоёр талдаа асуудлуудыг дагуулдаг. Үүнийг шийдэх шинэчилсэн хууль дүрэм, хяналт шаардлагыг чангатгах тал дээр холбогдох байгууллага анхаарах цаг нь иржээ.

Түрээсийн гэрээнд 2 талын эрх үүрэг, гэрээний хугацаа, төлбөр зэргийг хуулийн дагуу албажуулан зааж өгсөн байдаг бөгөөд иргэн та аливаа үл хөдлөх газрыг түрээслэх, түрээслүүлэхдээ гэрээ хийснээрээ ирээдүйд гарж болох үл ойлголцлоос урьдчилдан сэргийлэх боломжтой юм.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    CrytoTem2022/07/29

    Зарабатывать деньги в Интернете легко, если вы используете робота. https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/29

    Посмотрите, как робот зарабатывает 1000 долларов с 1 доллара инвестиций. https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/29

    Финансовый робот - это найденная формула вашего успеха. Узнайте об этом больше. https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/29

    Присоединяйтесь к обществу успешных людей, которые зарабатывают здесь деньги. https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/29

    Больше не нужно работать, пока вы запускаете Робота! https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/28

    Финансовый робот - это ваше будущее богатство и независимость. https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/28

    Зарабатывайте деньги 24/7 без каких-либо усилий и навыков. https://Gems.pumpati.de/Gems

  • C
    CrytoTem2022/07/28

    Ознакомьтесь с новым финансовым инструментом, который может сделать вас богатым. https://Gems.frostyelk.se/gotodate/go

  • U
    unshigch2022/07/28

    er n ene bairni talaar bnga yridag dorwitoi shideld hvreh arga zam bnuu tamin

  • Z
    z2022/07/28

    tvreeslegch awgai nar buur dawarchihsn bdgshu

  • C
    CrytoTem2022/07/28

    Все еще не миллионер? Финансовый робот сделает вас им! https://Gems.frostyelk.se/gotodate/go

  • C
    CrytoTem2022/07/28

    Зарабатывайте доллары, оставаясь дома, и запустили этого бота. https://Gems.frostyelk.se/gotodate/go