Сармагчны цэцэг өвчин манай улсад бүртгэгдвэл тархах эрсдлийг ДУНД гэж үнэллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:eruul mendiin yam/ceb91ca381c49736de42cc34fd35e814.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас өнгөрөгч долдугаар сарын 23-ны өдөр Сармагчны цэцэг өвчнийг (monkeypox) “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарласны дагуу манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг гуравдах удаагаа хийв. Ээлжилт эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулсан ба албаныханы үнэлж буйгаар сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үзжээ.