46 настай эмэгтэй 71 настай хөгшнийг дээрэмсэн хэрэг гарчээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:Эрүүгийн цагдаа/295053983_5503021529778861_8899107796355391853_n.jpg

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 7-р сарын 26 ны өдрийн 13 цаг орчимд Цагдаагийн байгууллагад “Автобусны буудал дээрээс гар утсыг минь булаагаад зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 71 настай эмэгтэй “С”-ийн гар утсыг 46 настай эмэгтэй “Б”-нь дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.