Нэг хоногийн дотор хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 76 дуудлага бүртгэгджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2026/01/zurag.jpg

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2022 оны долоодугаар сарын 31-ний өдөр нийт 1535 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1293, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага, мэдээлэл байна. Үүнээс бага насны хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 76 дуудлага бүртгэгджээ.

Дээрх дуудлагыг тодруулбал,

Эрүүлжүүлсэн-121

Хүний биед халдах-49

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих-82

Хулгайлах-14

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл-76

Согтуугаар авто машин жолоодсон-118

Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах-102

Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах-73 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.