Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Яармагийн автозамын хөдөлгөөнд өнөөдрөөс ӨӨРЧЛӨЛТ орно
00

Яармагийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд өөрчилж НҮХЭН ГАРЦ байгуулах ажил хийгдэхээр болжээ. Тодруулбал, наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажлын хүрээнд “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах аж. Үүнд:
Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт орно.



