“Хотгойдын хурд“ наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар осолд орж, хоёр алба хаагч амь эрсэджээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн "Хотгойдын хурд" даншиг наадам долдугаар сарын 30, 31-ны өдөр буюу өнгөрсөн амралтын өдөр болсон.

Тус наадмын хамгаалалтад ажилласан цагдаагийн алба хаагчид буцах үедээ зам тээврийн осолд оржээ. Улмаар хоёр алба хаагчийн амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Уг осол нь өнөөдөр /2022.08.02/ өглөө Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна. Цагдаагийн байгууллагаас ослын газар ажиллаж байгаа аж.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.