“Бодь интернэшнл“ ХХК 1 км төмөр замыг 16 тэрбум төгрөгөөр барьжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:post/10/10.1/ESy8N6UUUAArmcG.jpg

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэр гаргасан. Тодруулбал, нууцад байсан 9 гэрээг ил болгосон юм.

Тэгвэл гэрээг ил болгосноор "Бодь интернэшнл" ХХК 1 км төмөр замыг 16 тэрбум төгрөгөөр барьсан нь ил боллоо.

Тодруулбал, 260 км төмөр замыг “Бодь” 1.282 тэрбум төгрөгөөр барьсан. Өнөөгийн ханшаар 4.4 их наяд төгрөг орчим болно. Энэ нь 1 км төмөр замыг 16 тэрбум төгрөгөөр барьсан гэсэн үг юм.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болгосон юм.

legacy:post/10/10.1/318639116_105326249096101_8376184129356263731_n.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/12/11

    delhiin ihenh ornuudad 1km 500 myangan dollaraar baridag. end bol 5 sayaar. 10 hugalsan buyu 1000% luivar. zuvhun mongold l iim um garna. afrikt hurtel arai iim um baihgui shde.

  • З
    Зочин2022/12/11

    60 саяын сарнай бэлэглэсэн гэдэг чинь хулгайн зангилаа. Тэр хүүхэн хаана байна

  • З
    Зочин2022/12/11

    Жонхуугийн суга Оюунэрдэнэ зөвлөхөөрөө Баясгалангийн суга Амундраг тавьж байгаад энэ хулгайг Жонхуугийн дохио зангаагаар хийсэн нь тодорхой. Гол найруулагч нь ХЕРО БААТАР. Бүх хулгайн схем нь тодорхой байхад одоо юугаа хүлээгээд байна

  • З
    Зочин2022/12/11

    Ерөнхий сайдаа зөвлөх Амундрагаараа дамжуулж хийсэн Бодь интернешнлийн гэрээгээ тайлбарла. Огцроод шалгуул

  • М
    монгол2022/12/11

    эдийн засагчдаа наад гашуун сухайт ба зүүн баянгийн төмөр замуудын өртөгийг харьцуулсан судалгаа хийж мэдээлэл тавина уу хоёюулаа д бараг ижил нөхцөлд хийгдэж байгаа ажлууд шүү дээ бага зэрэшг зөрүү бол байх байх гэхдээ хэд дахин биш