2012 оноос хойш төрсөн хүмүүст Тавантолгойн хувьцаа олгох хуулийн төсөл Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдлээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Baingiin horoo Ediin zasag/uqp53l_87287c94-7711-41d2-88e5-076bf4099ce4_x974.jpg

Өчигдөр УИХ-ын мэдээллийн цагт УИХ-ын дарга Г.Занданшатар, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг нар Тавантолгой компаниас иргэдэд хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөж, нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийн талаар товч мэдээлэл хүргэсэн билээ.

Тодруулбал ЭТТ ХХК-иас иргэдэд олгож байгаа 1072 ширхэг хувьцааны үр өгөөжийг цаашид нэмэгдүүлэхэд анхаарч мөн хувьцааг олгоход орхигдсон байсан 2012 оны 4 сарын 10-наас хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох талаар хуулийн төсөл боловсруулсныг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гишүүд дэмжлээ.

Хуулийн төсөлд Эрдэнэс тавантолгой ХХК-ийн 27 хувийн хувьцааг дээрх онд төрсөн хүмүүст олгох асуудлыг тусгасан байсан бол хуралдааны үеэр зарим нэр бүхий гишүүд санал гаргаж 34 хүртэлх хувийг ногдол ашиг хэлбэрээр 2012 оны 4 сарын 10-наас хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэх санал гаргаснаар хуулийн төслийг дэмжиж шийдвэрлэжээ.

Ингэснээр 1 сая орчим хүүхэд ЭТТкомпаниас хувь хүртэж нийт 34 хувийг хувьцааг хуваан эзэмших боломжтой болж байна.

Ташрамд сануулахад, цаашид хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж батлагдах ёстой юм.