Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 6-н хүртэл хойшиллоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:maralmaa osol/324822690_1182374495740460_5420959891241003586_n.png

Өнгөрөгч оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан. Эл хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.02.10/ болох байсан боловч хоёр дахь удаагаа хойшилж гуравдугаар сарын 6-нд болохоор тогтлоо.

Тодруулбал, түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай байгаагаа шүүх бүрэлдэхүүнд мэдэгджээ. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж буй аж.