Б.Баттөмөр: Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноос борлуулалтын хэмжээ 5 дахин нэмэгдэж байгаа ч үр ашиг ямар байх нь тодорхойгүй байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Battumur gishuun/баттөмөр.jpg

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулга"-ын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 1.9 тэрбум долларын орлого олсон статистик байдаг. Сая далд уурхай ашиглалтад орлоо. Далд уурхай ашиглалтад орсноор борлуулалтын хэмжээ 5 дахин нэмэгдэх боломжтой болж байна.

Оргил ачааллын үе нь 2028-2030 он байна. 2036 он хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Энэ үеэр 500 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэж экспортод гаргана. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн зэсийн 4 том компанийн нэг болж байгаа. Тэгэхээр Монгол Улс гадна талдаа зэсийн том тоглогч болж байгаа нь харагдаж байна.

Гэтэл үр ашиг нь ямар байх нь тодорхойгүй. Монголын ард түмэн мэдээлэлгүй байна. Тиймээс асуулга тавьсан.

2041 онд Оюутолгойн далд уурхайг ашиглаж дуусна. Тэр үед Монгол Улсын төсөвт хэр хэмжээний орлого орох вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хүсэж байгаа. Нийт 9 асуудлаар асуулга тавьсан" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Газар дэлхийгээ монгол хүмүүс гадны хүний заавраар өөрсдөө ухаад өр зүрхийг нь цөмлөөд сууж байна гэдэг бол үгээр хэлэхийн аргагүй аймшигт нүгэл, эргэж төлөгдөшгүй гэм нүгэл, онц ноцтой хүнд гэмт хэрэг мөн!!! Тэр тусмаа мөнх хөх тэнгэр шүтлэгт Монголчуудын хувьд!!! Гэм нүгэл цайрахад бэрх, чухам хэзээ бол гэдгийг монгол хүн бүр бодох цаг бол тулцсан байна даа!!! Аймшиг!!!!

  • З
    Зочин

    Данх Нянгар 2 шоудсан болж таарч байна уу

  • З
    Зочин

    ганц урагшаа явж байгаа, гадаад валют оруулж ирж байгаа ажил гацаах гэж шүлсээ үсчүүлж байхаар хөгжлийн банкнаас хуссан мөнгөө төлөхөө бодоо хөө