Хутга гаргаж танхайрсан ачилтын компанийн ажилтныг 14 хоног баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулахаар болжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:TSEG/356937632_618537026716621_8861790391335230019_n (2).jpg

Өнгөрөгч долоо хоногт буюу зургаадугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин ачилтын компанийн ажилтан машин ачих явцад хутга гаргаж танхайрсан хэрэг гарсан билээ. Ачилтын компанийн ажилтны үйлдлийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхлээд байсан. Тэгвэл долоодугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэр гаргаж шийдвэрлэжээ.