Ч.Маралмаагийн хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, зорчих эрхийг 2 жилээр хязгаарлах, жолоо барих эрхийг 3 жилээр хассаныг хэвээр үлдээж шийджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:maralmaa osol/324822690_1182374495740460_5420959891241003586_n.png

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хэлэлцлээ.

Шүүгдэгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.