Сингапур улсын зургаан жуулчин тээвэрлэж явсан пургон онхолдож, хоёр жуулчин гэмтжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Дундговь аймгийн Хулд суманд Сингапур Улсаас жуулчилж явсан зургаан иргэнийг тээвэрлэж явсан иргэн Б-ийн жолоодож явсан уаз пургон маркийн автомашин онхолдсон зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас хүний амь нас хохироогүй. Харин Сингапур Улсын хоёр иргэн гэмтсэн байна. Ослыг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.