Жуулчдын гээсэн үүргэвч, гар утсыг олж өгч ажиллажээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/338521777_209159041756321_8721025497400063696_n.png

Үндэсний Их баяр наадмыг үзэж сонирхсон гадаадын жуулчдаас өнөөдөр хэд хэдэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа гэх дуудлага, мэдээллийг камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба үүргэвчээ авсан байна. Мөн түүнчлэн БНСУ-ын жуулчин гар утсаа алдсан гэх мэдээллийг шалгаж, түүний явсан маршрутыг тогтоон камер шүүж, сууж байсан сандалын завсар гээсэн байсныг олж өгч ажиллажээ.