ЦЕГ: Иргэн Э.Одбаяр, комедиан Д.Амартүвшин нарыг заналхийлсэн найруулагч С.Баярсайханыг шалгаж байна

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:TSEG/56бөб.jpg

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Соёлтын хүү найруулагч Баярсайхан цахим орчноор "No war" хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэн Э.Одбаяр болон комедиан Д.Амартүвшин нарыг заналхийлсэн утга бүхий видео бичлэгийг нийтэлсэн.

Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Цагдаагийн байгууллагаас иргэн Б гэгч нь О, А нарыг заналхийлсэн, цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх үйлдлийг шалгаж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 13.5 буюу Заналхийлэх, 13.14 буюу Худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.

Мөн олон нийтийн цахим сүлжээ ашиглан бусдыг заналхийлэх, худал мэдээлэл тараах нь Эрүүгийн хуулийн зохицуулалтаар бусдын нэр төр, алдар хүнд, аюулгүй байдал нь хамгаалагдсан байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Гээнэ дээ ч бий гооно доо ч бии гэж

  • З
    Зочин

    занан зүхэн байж ална хэмээн заналхийж байсан даа. ална хэмээн түмгийлэх нь хуулийн заалттай . одоо цагдаа шүүх прокурор нь яаж ажжилах хууль үйлчилгээ нь хир шудрага байхыг харах л үлдлээ дээ. цахим гав , хилийн хориг бол бишшүү. эрүүгийн хууль заалттай ....зүйл ангитай ноцтой үйлдэл .......

  • З
    Зочин

    Жинхэнэ гажиг байна лээ ...

  • З
    Зочин

    Мэдрэл муутай гар байнлээ шүү ,хүн алахаас н өмнө баривчил