ШҮҮХ: Ц.Хулан, Б.Отгонбаатар нар нь гадаадын тусгай албанаас 238 сая 683 мянган төгрөг авсан нь тогтоогдсон

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:tsoodolin hulan/363068429_281621831121977_4339856857744063003_n.jpg

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцуулж, гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцогдсон яруу найрагч Ц.Хуланд есөн жил 6 сар, лам Б.Отгонбаатарт найман жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэднийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн буруутгасан.

Улмаар гаргасан шийдвэрийнхээ талаар шүүхээс мэдээлэл өглөө.

ШҮҮХ "Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын хэргийг 4 өдөр хаалттай хэлэлцлээ. Улмаар Ц.Хуланг Монгол Улсын иргэд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцож, гүйцэтгэгчээр хамтран ажилласан гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хорих ял оноосон. Б.Отгонбаатарыг энэ гэмт хэрэгт буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн шүүгдэгч нарыг гэмт хэргийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая 683 мянган төгрөг авах нь тогтоогдсон гэж үзэн, Ц.Хулангаас 159 сая 753 мянган төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая 930 мянган төгрөгийг албадан гаргуулж, улсад шилжүүлэхээр шийдвэрлэлээ" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бат

    Хулан буруутай Найз нөхөд сэтгүүлчид дагагчид та нар өмөөрч сүрийг бадруулаад хэрэггүй дээ Төр төмбөгөр Ёс ёмбогор шүү дээ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Тагнуул хиисэн юм бол Эх орноосоо уравсан гасэн Үг байх.Тэгээнэхээр яг ямар үйлдэл хийж ямар Улсын хэн гэдэг этгээдээс ямар зорилгоор хаана ямар газар хэдэн сарын хэдэнд он сар өдөр цаг минутаар нь тодорхойгоор нотолсон тухайгаа үйлээ гарцаагүйгээр баталсан учраа аод иргхдадойлгомөтоя хэлээч шүүх шүүгчидээ. Ийм нэр төртэй хүнийг зүгээр хөөрлөөр я лалладаггүй байхаа.Тодорхойгүйгээр яллаж шалтаг шалтгааныг нь тайлбарлахгүй байгаа нь хэлмэгдүүлж байгаа ажиллагаа гэж харагдаж баына