Сэтгүүлч Б.Анхбаярын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
20
legacy:setguulchdin forum/fblive_385400287100164.jpg

Neguun.mn сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан бусдаас мөнгө нэхэж дарамталсан хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Түүнийг цагдан хоригдох хугацааг сунгасаар өдгөө 7 дахь сардаа хоригдож байна. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт болно.

Түүнийг Эрүүгийн хуулийн 17.6, 13.14-т заасан буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Сануулахад, Б.Анхбаярыг шалгаж байх хугацаанд цагдан хорих 461 дүгээр ангиас прокурорын түр зөвшөөрлөөр гаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс оргон зайлсан бөгөөд түүнийг БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрэн сурвалжилж, олж тогтоосон байдаг. Тухайн гаргасан үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 /Оргон, зайлах/-д зааснаар дахин хэрэг үүсгэсэн аж.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    Stevewal

    К основным нашим преимуществам относятся следующие:

  • З
    Зочин

    Улс орныг олон тэрбумаар хохироосон БЭРЭН группийн Мөнхтөр, Эрэлийн Эрдэнэбат, Капитал банкны Ариунболд нарыг яаж ч чадахгүй мөртлөө жирийн иргэдийг үгээ хэлснийх нь төлөө, 8 ишиг, аахар шаахар аргаар шоронд хийж, эрүүдэн шүүж, дарангуйллын төр байгуулахаа больж үз. Ардчилсан улс ингэж болохгүй шүү дээ. Дарангуйлагч улс юм бол АНУ-д айлчлал хийх, тусламж зээл авахаа боль.