ЭЦА: Богд ууланд гадаадууд зулзган мод тайрч байшин барьж байна гэх мэдээлэл худал. АНУ-д амьдардаг иргэн өөрийн ажиллаж байгаа газрын орчныг бичсэн байна лээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:8  4/хятадад уулъя/363437757_270644245597467_700965165346239171_n.jpg

Олон нийтийн цахим сүлжээнд хандалт авах зорилгоор иргэн Борын Дашдэндэв нь өөрийн “Dashka Bor” гэх нэртэй цахим хаягнаас “Богд ууланд гадаадууд зулзаган мод тайрч байшин барьж байх юм, шэйр шэйр” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн бичлэгийг өөрийн цахим хуудсанд оруулсан байна.

Уг мэдээллийн дагуу тодруулахад тухайн иргэн нь Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг бөгөөд бичлэгийг өөрийн ажиллаж байгаа газрын орчин тойрныг оруулж, Богдхан ууланд биш болох нь тогтоогдсон.

Иймд иргэд та бүхэн худал мэдээлэлд төөрөгдөхгүй байх, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл бичлэгийг нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.