Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 42 сек
30
legacy:batbayar sumo/291164-28022022-1646029147-2084038002-batbayar_baysgalan.jpg

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, цагаатгаж шийдвэрлэсэн. Тодруулбал,

Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Харин уг шийдвэрийг прокурорын байгууллагаас эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Юу дутлаа гэж залилан луйвар хийдэг байна вэ? Үгсэн тохирч гэр бүлээ салсан болгож хулгайлсан залилж луйвардсан эд хөрөнгөө хувааж авах гэсэн бас л нэг залины мэх байгаа юм биш үү? Монголын шүүх шүүхийнхэнд цус ойртолт арай дэндүү их байна! Монголын шүүх,шүүгч нар шудрага байгаасай?

  • З
    Зочин

    Таарсан 2 залилангийн хулгайч нар одоо салж бга гэсэн үү хүмүүс тэгэж яриал бдагийн бна лээ