Өвөрмонголын ”Topline” хамтлагийн дуучин Д.Наранцогт зам тээврийн ослоор нас баржээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ovormongol/363434882_199044642857549_1504921300637929924_n.png

Өвөрмонголын ”Topline” хамтлагийн нэг гишүүн зам тээврийн ослоор нас баржээ. Тодруулбал, дуучин Д.Наранцогт нь энэ сарын 26-ны өдөр зам тээврийн осолд өртөн нас барсан аж.

Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Тэрээр,

1994 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн төв Шилийн хотод төрсөн.

Ерөнхий боловсролын сургуулиа Шилийн хотод дүүргэсэн.

2019 онд ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийг Нийгэмзүй мэргэжлээр төгссөн.

2017 оны аравдугаар сарын 20-нд Top line хамтлаг албан ёсоор байгуулагдаж, Д.Наранцогт /На Чо/ 2018 оны нэгдүгээр сард Монголд анх удаа ирж байсан.

Хамтлагийнхаа хамгийн "Унтамхай" нь гэж бусад гишүүд үздэг. Учир нь түүний нойр хүрвэл "Хаана ч байсан хамаагүй тухаа олоод унтчихдаг" гэж хамтлагийн гишүүд ярьж байжээ.