Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цогтцэцийд 183 тонн нүүрс шатаж байсныг унтраажээ
00

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн шөнө автомашинд ачсан нүүрс шатжээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө аймгийн онцгой байдлын хэлтэст 02.15 цагт уг дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход автомашины чиргүүл дээрх 183 тн нүүрсний шатаж байсныг 36 минут ажиллаж унтраажээ.



.webp)