Хулан адууг агнасан иргэнд тэнсэн харгалзах ял оноож, 13 сая 900 мянган төгрөгөөр торгожээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hulan aduu/1200px-3_khulan_am_Wasser_Abend.jpg

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ховор амьтан болох ХУЛАН адууг агнасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, иргэн З нь Ховд аймгийн Алтай сумын Улсын тусгай хамгаалалтай газарт ховор амьтан болох хулан адууг агнасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд иргэн З-г хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан 13.900.000 төгрөгийн гаргуулж шийдвэрлэсэн байна.