Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Вьетнам улсын иргэн такси бариад 17-20 насны Монгол гурван залууд хүчирхийлүүлжээ
10

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн 20 настай, эмэгтэй нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа такси барихад тухайн машинд байсан Монгол Улсын 3 иргэн дээрхи гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Тухайн хэрэгт 17-20 настай Б,Т,Н нарыг холбогдуулан шалгаж байна.



.webp)