Согтуурсан үедээ хүүхдээ машиндаа суулган авч явсан иргэн машинтайгаа усанд живж, хүүхэдтэйгээ амиа алджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:2025/05/MPAPHOTO202142542.jpg

Согтуурсан үедээ хүүхдээ машиндаа суулган авч явсан иргэн машинтайгаа усанд живж, хүүхэдтэйгээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 1-ний 23 цагийн орчимд Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ. Улмаар ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж олоогүй тул энэ сарын 3-ны өдөр аймгийн онцгой байдлын газарт “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй хэмээн дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, 33 настай эрэгтэй иргэн Н, 5 настай эмэгтэй Э нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Улмаар мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн аж.

Н нь тухайн үедээ согтуу машинаа жолоодоод гарчээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Uxex muruuruu uxdeggui xuuxed chirseg sda ve??? Ugaasaa tamd xatna l daa oilgomjtoi

  • Н
    Нүгэлт хорвоогийн зовлонг давж чадсангүй бололтой

    Энэ хорвоогоос үүрд одогсодын араас бүү хараал үг хэл ?? Маш харамсалтай хэрэг болжээ хүн бүрийн бяцхан охин дээр сэтгэл эмтэрч сууна .Яагаад яагаад аав охин хоёр байв ??? Сэтгэл санааны уй гашуудал ганцаардал байсан болов уу?? Аавыг ийм шийдэлд хүргэсэн орчин нөхцөл нийгмийн ахуйг уучилж үз.Хойд нас гэж байдаг бол сайхан амьдраарай

  • З
    Зочин

    mal izda ve novsh chin

  • A
    alhiinsan

    archaagvi zolbin arhichid ih bnaa