ЦЕГ: БНХАУ-ын иргэн хутга барьж, бусдыг сүрдүүлсэн гэх мэдээллийг ЭЦА-нд шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:TSEG/hereg/Capture.JPG

Цахим орчинд нэгэн иргэн "БНХАУ-ын иргэн мэс барьчихаад "Миний жонш. Би 70 хувийн эзэн нь гэж саагиж, хүн амьтан сүрдүүлсэн байна" хэмээн хутгатай БНХАУ-ын иргэний бичлэгийг нийтэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Энэ мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө.