ГССҮТ: Үерт өртөн эмчлүүлж буй 5 иргэний биеийн байдал тогтвортой байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:uyer us/dari eh/JU5A9146.jpg

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08:30 цагаас 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байгаа бөгөөд өдгөө ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.