Иргэд бухимдал, стрессээ илэрхийлэхдээ галт зэвсэг, хутга зэрэг аюултай зэвсэг хэрэглэсэн хоёр тохиолдол бүртгэгджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF (1).jpg
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Сүүлийн үед иргэд сэтгэл зүйн байдлаас болон бухимдлаа илэрхийлэхдээ галт зэвсэг, хутга зэрэг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох аюултай зүйл хэрэглэх тохиолдол гаргах болжээ. Тодруулбал, энэ төрлийн хоёр тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Гадаад улсад тэр дундаа БНСУ-д хүн олноор цугларсан газарт танихгүй хүнээ хутгалж гэмтээж байгаа талаар мэдээлэл байна. Энэ төрлийн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.