Согтуурсан үедээ бусдын цээжин тус газар нь хутгалж, аминд нь хүрчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны 01.00 цагийн үед "Хутгалуулсан хүн ухаан алдаад унасан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийг шалгахад 38 настай эрэгтэй Э-г 36 настай И нь согтуурсан үедээ маргаан үүсгэж улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, оройн цагаар гэрэлтүүлэггүй гудамж талбайгаар зорчихдоо аюулгүй байдлаа хангаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.