“Сахал“ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшиллоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Miigaa/325968369_559880192729854_378470571609414566_n.jpg

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хувьчлал, "Цемент шохой" ХК-д холбогдох эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай хэмээн хилийн хоригоо цуцлуулан, гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээж хилээр гарсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг эх орондоо ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, барьцаанд үлдээсэн гэх гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгох саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Гэвч Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан боловч маргааш хүртэл хойшиллоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Гаргасан шүүгчийг н барьж хориоч хахуульд хэдэн сая доллар аваа бол...

  • З
    Зочин

    жонхуугийн гараар томилогдсон шүүгч нарын нэг бол энэ луйварчны эсрэг шийдвэр гаргахгүй байж байгаад энийг хил давуулах боломж олгоно

  • З
    Зочин

    Шүүгч нар 8 ишигний хэргээр ядарсан иргэдийг маргааш нь яллаад шоронд хийчихдэг юм билээ. Сахал Эрдэнэбилэг мэтийн луйварчин, авилгалчдыг олон жил хамгаалаад байдаг. Авилгалд идэгдсэн улс юм даа.