БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөг шилжүүлж авсан гэх “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүний хэргийг шүүхэд шилжүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:TSEG/896632.jpg

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал, “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Н.Х нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    SEKSY

    MANSRYYLTLAA SEXSDN8095577

  • З
    Зочин

    Онигоо

  • Х
    Хөрш улс

    Тийм шүү Эрээн Бээжин Хөх хотод Монголчууд хэдэн мянгаараа аялал зугаалга арилжаа наймаа дээд сургуульд сурч байна шүү дээ.Хөрш хоёр улс газарзүй түүхийн хувьд 4300 км хиллэж байгаа хөрш улс эвтэй найртай байгаасай.

  • З
    Зочин

    новшнууд бас нэг их хамаг монгол энэ гэчихжээ, засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулалт татах гэж оролдоод байдаг хулгайч нар нь дээрэмдээд байвал хэн монголд хөрөнгө оруулах вэ? бас ийм хэргийн сургаар монгол иргэд хятадад халдлагад өртөх нь нэмэгдвэл яах вэ? улс орны нэр төр гутаасан ийм хулгайч нарыг чанга шийтгэх хэрэгтэй