ШУУРХАЙ: Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд цагдан хорьж, барьцаанд үлдээсэн гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор боллоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Sahal Erdenebileg/Sahal Erdenebileg.jpg

Нийслэлийн прокурорын газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. Түүнд урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Тус шүүх прокурорын саналыг 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Түүний хувьд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргаж шүүхээр шийдвэрлүүлсний дагуу хилээр гарснаас хойш өнөөдрийг болтол эх орондоо эргэж ирээгүй байгаа билээ. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй Шувуу ажиллагааны хүрээнд Д.Эрдэнэбилэгийг албадан авчирч магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • H
    Hahah

    Ingeed zarlaad bhaar irehuu

  • З
    Зочин

    Орхон, сахал Эрдэнэбилэг гээд ХХБ-ны эзэд гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр нотлогдож, шоронд суух ял авсан тул Худалдаа Хөгжлийн Банкийг бас битүүмжлэх ёстой. Яaгаад гэвэл тэд гадаадад орогнож, амьдрах санхүүгийн эх үүсвэр нь уг банк. Иймээс ХХБ-ыг хааж, битүүмжлээд бүх гүйлгээг нь зогсоох ёстой. Харин иргэд хадгаламжаа татан авч болно.

  • З
    Зочин

    Гаргасан шүүгч н...

  • З
    Зочин

    монголыг цөлмөсөн баян хятад эр хятадынхаа хаа нэгтээ нуугдчихад шувуунд баригдахгүй л болов уу. баригдах байсан бол яахаа гадагшаа гарах вэ? энэ шүүхийн шийдвэрч зүгээр л урдаас төлөвлөсөн жүжиг биз дээ