Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хамтран амьдрагчийнхаа хүүг зодсон этгээдийн хэргийг мөрдөн байцаалтад БУЦААЖЭЭ
00

Энэ оны гуравдугаар сарын 08-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүү ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн байдаг. Одоогоор хүү Турк улсад эмчлүүлж байгаа хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа юм.
Тэгвэл хүүг зодсон гэх М.Энхбилэгийг Эрүүгийн хуулийн 11.1 /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар шалгаж байгаа. Улмаар уг хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.


.webp)
.webp)