“Бөмбөгөөр цохилоо, уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаар 17 настай хүүг хутгалж хөнөөжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/11/338038866_1382534792494845_4611901795034049646_n.png

18 настай залуу спорт зааланд тоглож байхдаа бусдыг хутгалан, амь насыг нь хохироожээ. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Барилгын политехник коллежийн спорт зааланд тоглож байхдаа 17 настай М-тэй "Нэг багт тоглож буй хүүхдийн нүүрэн тус газар нь бөмбөгөөр цохисондоо уучлалт гуйсангүй” гэх шалтгаанаар маргаж улмаар хэвлийн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон байна. Хэрэг үйлдсэн залууд анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс 12 жилийн хорил ял оноожээ.