Б.Ганхуяг: 11 хүний хэрэг дунд нэг ШАНАГА ч нүүрсний асуудал яригдахгүй гэдэг нь тодорхой

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/06/ганхуяг-1.jpg

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр 14:00 цагт эхэлсэн ч хойшлуулж шийдвэрлэсэн.

Тэгвэл шүүх хуралдааныг үеэр Б.Ганхуяг дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр, "11 хүний хэрэг дунд нэг ШАНАГА ч нүүрсний асуудал яригдахгүй гэдэг нь тодорхой. Би ганцаараа есөн сар цагдан хоригдож байна. Тиймээс үүнийг эртхэн хүмүүст хэлж, ойлгуулахын тулд хурлыг хойшлуулж болохгүй гэсэн саналтай байна" гэлээ.