Зодуулсан иргэн цагдаагийн албан хаагч биш, сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
40
legacy:TSEG/hereg/MPA PHOTO2021-4-7767.jpg

Цахим орчинд өнөөдөр "Нэгэн залуу цагдаагийн албан хаагчийг зодож, ухаан алдуулж буй" бичлэг тавигдсан. Энэ нь нэлээн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэний дагуу тодруулахад иргэн “С” гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна.

Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна" гэсэн юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байжээ. Тухайн иргэнийг зодсон залууг тогтоож, шалгаж байгаа юм байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Tegeeed tiim hvn zodoj baidag uudgvi ym be

  • 1
    123

    мөнгөтэй хүн юм байна л даа хүн алах шахчаад байхад ийм мэдэгдэл хийгээд өөрсдөөсөө зугтаалгаж байдаг сонин газар юмаа Цагдаагийн газар гэж

  • З
    зочин

    ер нь хэнч байсан ийм дээрэнгүй байж болохгүй. зодсон нөхөрт зохих хариуцлагыг нь тооцуул

  • H
    Hg

    Tsagdaa bnuu hen bnuu tegj hun zodoj bolohguishdee yaliig n ug