Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Явган зорчигч мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна
00

2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр иргэн Б нь тоёота маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Амь хохирогч нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 08-ны өдөр нас барсан гэх харамсалтай мэдээлэл бий.
Тэгвэл уг хэрэг дээр ТЦА мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул ЭХХШТХ-ийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



