Өмнөговь аймагт бохирын худагт хоёр хүн унаж нас баржээ

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Аравдугаар сарын 20-ны өдрийн 04 цаг 40 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байгааг тогтоожээ. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.