ШҮҮХ: Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулууд хоёр жилийн хорих ял оноолоо

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:hugjliin bank/MUNHBAT.jpg

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт шүүхээс хорих ял оноолоо. Тодруулбал, Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан асуудлыг шүүх хэлэлцэж үзээд ийнхүү шийдвэрлэжээ. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус байрыг хэт өндөр үнээр авсан хэмээн үзжээ. Түүнчлэн зах зээлийн ханшийн зөрүү болох 4,9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн аж. Мөн Н.Мөнхбат нь албан тушаалаа урвуулан ашиглаж "Мон Лаа" ХХК-д 2014 онд 3 сая ам.долларын зээл олгосон гэж үзсэн тул түүнд 4 жилийн хорих ял, тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан АН-ын дэд дарга Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноолоо.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бидний үнэн төрх

    Монголын шүүгч нарын мөн чанар !!!Нөгөө хөдөлмөрийн баатар Чинбатын хэрэг зхмхарч байна даа.

  • З
    Зочин

    ih sagsalzaad baisan umaa ene gulugnuud

  • З
    Зочин

    naad zaluuchuud chin helmegdchlee dee,sahal Erdenebileg Elbegee naraa yaj ch chadahgui baij,tednii l hiisen ajilshdee,monlaa gedeg chin ih hurald baisan neg avgain kompani bizdee shodorgo shodorgos geed baidag,Bilegt

  • З
    Зочин

    МАН гэж нэг дарангуйлагч Монголыг Хойд Солонгос болгож орхилоодоо..таалагдаагүй бүхнээ хийс хэргээр хэлмэгдүүлдэг аргаа хэргэлсээр л