“Эрдэнэс силвер ресурс“ компанийн захирал асан Т.Мөнхбаярт 27 сая төгрөгөөр торгох ял оноожээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:TSEG/hereg/т.мөнхбаяр.jpg

"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон "Эрдэнэс силвер ресурс" компанийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нарын 6 хүнд холбогдох шүүх хурал өнгөргөч долоо хоногт болжээ.

Шүүхээс Т.Мөнхбаярт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд ЭХ-ийн 22.4-2-т зааснаар НАТЭ-ийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Баттулгад ЭХ-ийн 22.4-2-Т зааснаар 5 жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, Б.Пунцагбалжирт ЭХ-ийн 22.4-2-т зааснаар 5 жилээр эрх хасаж 5 сая 400 мянган төгрөгөөр, П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарыг ЭХ-ийн 22.5-1-т зааснаар тус бүр 2 жилээр эрх хасаж 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

Б.Жаргалсайхан, Б.Баттулга,Б. Пунцагбалжир нарын ЭХ -ийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө Т.Мөнхбаяр 1.3 тэрбум төлсөн, Б.Жаргалсайхан 1.3 тэрбум төлөхөөс 458 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгосон, 100 сая төгрөг төлсөн, 831 сая төгрөг төлөөгүй үлдсэн.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Их наядаар нь идсэн хулгайчийг ял жавшуулж толгойг нь илж өөгшүүлж байгаа прокурор шүүхийг цэвэрлэж идээ бээрийг нь шахахгүйгээр шударга ёсны талаар саналтгүй дээ тэд хамсаатангууд нь шүү Хүрэлсүхээ Оюун Эрдэнээ