ТАНИЛЦ: Хоёр дахь ЭЕШ-д орохдоо иргэний үнэмлэх болон дараах материалыг бүрдүүлнэ

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа ирэх дугаар сарын 01-нээс буюу энэ баасан гарагаас эхлэн хэвлэж авах боломжтой.
Шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.
Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал,
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.
Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу.



