Л.Энх-Амгалан: Сурагчид энэ сарын 28-наас ирэх сарын 28-ныг дуустал амарна. Цэцэрлэг ажиллана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:Suragchid 9 sariin 1/йах.jpg

Сурагчдын амралтыг урагшлуулах шийдвэр гаргасан талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Тодруулбал, Сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Ингэснээр сурагчид нэг сарын хугацаанд буюу нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд амрахгүй. Шаардлагатай тохиолдолд сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой юм байна.