Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч ЦЕГ болон УЕПГ-т шаардлага хүргүүллээ
10

Прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч Цагдаагийн Ерөнхий газрын дарга болон УЕПГ-т шаардлага хүргүүллээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаар албан бичгээр Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандсаны дагуу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Zarig.mn” цахим сайтын хандалтыг бүхэлд нь хязгаарлаад буй юм.



