ШУУД: МСНЭ, Zarig.mn сайтын хамт олон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Гурав хоногийн дотор сулла“ хэмээн ШААРДЛАА

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:zarig/MPA PHOTO2023-7834 copy.jpg

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарч, түүнийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас "Цагдаагийн байгууллагад иргэн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан өнгөрсөн оны 7, энэ оны 6,7,9,10 дугаар саруудад Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдлыг хүлээн авч, хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ШЕЗ болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төлд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлсэн зэрэг хэргүүдэд шалгаж байна.

Түүнийг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар удаа дараа дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон. Цагдаагийн байгууллагаас иргэн Ө-г сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй. Хувь хүнийг шалгаж байгааг мэдэгдэж байна" гэсэн байдаг.

Тэгвэл МСНЭ, Zarig.mn сайтын хамт олон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гурав хоногийн дотор сулла хэмээн шаардлаа.

legacy:zarig/MPA PHOTO2023-7463 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7515 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7340 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7353 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7569 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7595 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7605 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7640 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7670 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7672 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7688 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7695 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7743 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7775 copy.jpg legacy:zarig/MPA PHOTO2023-7964 copy.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    1. Сэтгүүлчид ээ нэгдэж нийлж байгаад цагдааг төрийн бус болгуул Хэний ч хараат биш зөвхөн Монгол улсын үндсэн хуульд захирагдан шударга ёсны төлөө тангарагтай бие дааж ажлаа хийдэг болго тэгвэл төрд байгаа хулгайчуудыг шалгадаг болно Хүрэлсүх Оюун эрдэнэ хэн ч бай хууль зөрчсөн л бол баривчилдаг шалгадаг тийм шударга цагдаа болго Татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж төрөөс томилогдож төрийн бууны нохой болон татвар төлөгч эзэд рүүгээ дайрдаг ийм бузрын цагдаа дэлхийд байхгүй үүнийг хэл ярь нийтэл тэмц !!! 2. Хүний амь нас эрүүл мэндийг мөнгөөр үнэлүүл үнэгүй хүний эрх байнга зөрчигдөх нь араггүй үнэгүй юм үнэгүй л байдаг Хүний эрхийн баталгаа хүний үнэ цэнэ байдгийг бусд орны туршлагаас хар нүдээ нээ