Л.Энх-Амгалан: PISA-ийн үнэлгээгээр 2 хүүхэд тутмын 1 нь суурь түвшинд хүрэхгүй байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:pisa unelgee/энх-амгаланн.jpg

Монгол Улс анх удаа PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр 15 настай суралцагчдын суурь мэдлэг, чадварын хэрэглээ болон амжилтыг үнэлүүлсэн бөгөөд үүний үр дүнг өчигдөр танилцуулсан юм. Тэгвэл PISA-ийн үнэлгээгээр Монгол Улс хэрхэн үнэлэгдэж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Тэрбээр,

"Сурагчдын математикийн ур чадварын түвшин зарлагдсан.

Ингэхэд, манай улсын 2 хүүхэд тутмын 1 нь суурь түвшиндээ хүрэхгүй байна гэдэг үр дүн гарлаа. Гэхдээ нэг сайн үнэлгээ нь манай нийт оролцсон 7276 хүүхдийн 2,3 хувь нь буюу 160 хүүхэд дэлхийн дээд хэмжээнээс ТОП гүйцэтгэлтэй гарсан.

legacy:pisa unelgee/м1.JPG

Харин сурагчдын унших чадварын тухайд,

Монгол хүүхдүүдийн 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэсэн үр дүнтэй гарсан байна. 3 хүүхдийн 2 нь суурь түвшиндээ хүрэхгүй байна. Харин ТОП түвшинд нийт Монгол хүүхдийн 1 хувь буюу 70 хүүхэд үнэлэгджээ.

legacy:pisa unelgee/м2.JPG

Мөн байгалийн ухааны чадварын хувьд,

"2 хүүхэд тутмын 1 нь байгалийн ухааны суурь түвшинд хүрээгүй байна. Байгалийн ухаанаар 11 сурагч дэлхийн ТОП түвшинд бүртгэгдсэн байна" хэмээсэн юм.

legacy:pisa unelgee/м3.JPG
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DKLVK

    СУРАХ БИЧИГ ЧИГ МАШ МУУ. ЯМАР Ч ЛОГИК ХОЛБООСГҮЙ. БАЙГАЛИЙН УХААНЫ СУРАХ БИЧГҮҮД НЬ ХҮҮХДИЙН ОЮУН САНААЫ ТҮВШИНД ТОХИРООГҮЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ ШИГ ВЕКИПЕДИАС ХУУЛСАН. ДААЛГАВАР, АСУУЛТ НЬ ЗААСАН ХИЧЭЭЛЭЭСЭЭ ТЭС ӨӨР. ИЙМ ЮМ ХААНА ЗААСАН ГЭЭД ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ЛАА БАРИАД ОЛОХГҮЙ. БАГШ НАР НЬ ЧАДВАРГҮЙ. ЗААХ АРГА НОЛЬ. . ЯГ Л ИЙМ СУРАХ БИЧГЭЭР БОЛОЬСРОЛ ОЛСОН БАГШ ЯМАР ОЛИГ БАЙХАВ. ИЖИЛХЭН Л БҮТЭЭГДЭХҮҮН Ш ДЭЭ.