Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00, ням гарагт 10.00-15.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:huuhed emneleg/photo_2023-10-31_11-02-22 copy.jpg

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр байгаа тул НЭМГ-ын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, 2023 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн жижүүр эмч, сувилагч ажиллаж байгаа тул иргэд шаардлагатай үед доорхи цагийн хуваарийн дагуу өөрийн хорооны өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Хуваарийг танилцуулвал,

Ажлын өдөр 17:00-20:00 хүртэлх цагуудад жижүүр эмч ажиллана.

Мөн БҮТЭН САЙН БУЮУ НЯМ ГАРИГТ 10:00-15.00 хүртэлх ажиллах аж.